МУИС-ийн оюутны холбоо ОУ-ын оюутны AIESEC байгууллагатай хамтран оюутан залуусын чөлөөт цагт зориулж, тэдний оюуны чадамжийг дээшлүүлэх зорилгоор тус тэмцээнийг 11 дүгээр сарын 1-ний өдөр зохион явуулах гэж байна. Тэмцээн англи хэлний мэдлэгийг сорьсон, оюун ухааны тоглоом, наадгайгаар хэрхэн тоглох зэрэг чадварыг шалгасан 7 үеэс бүрдэх ажээ. Бүртгэл МУИС.н хичээлийн 6-р байр 208 тоотод явагдаж байна.