2003 онд Монголын бизнесийн байгууллагуудаас оюутнуудад тэтгэлэг өгөх нь зvйтэй гэдэг санал санаачлагыг Голомт банк анх гаргасан нь өдгөө оюутнуудын хvсэн хvлээдэг, тэдний сурлага, амжилтад чухал тvлхэц болж ирсэн томоохон хөтөлбөрvvдийн нэг болоод байна.
8 жилийн хугацаанд нийт 800 оюутанд 500 орчим сая төгрөгийн тэтгэлэг олгоод буй тус банк 9 дэх удаагийн тэтгэлэгт хөтөлбөрөө 2011 оны 10-р сарын 3-наас эхлэн зарлаад байна.
Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн өдрийн ангид суралцагч, 3.5 болон 92 онооноос дээш голч vнэлгээтэй, урлаг, спортын авьяас, нийгмийн идэвх сайтай байх гэсэн vндсэн шаардлагыг тэтгэлэг хvртэхийг хvсэж буй оюутнуудад тавьж байгаа бөгөөд 10-р сарын 28-ныг хvртэл Голомт банкны Төв оффис дээр оюутнуудын материалыг хvлээн авч байна.
2011-2012 оны хичээлийн жилийн турш сар бvр 60 мянган төгрөгийн тэтгэлэг хvртэхээс гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, сургуулиа төгсөөд тус банкинд ажилд орох зэрэг олон боломжууд тэтгэлэг хvртэх шилдэг 100 оюутанд нээгдэх юм.
Хамгийн гол нь Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнуудын суралцаж буй чиглэл, амьжиргааны тvвшин, өөр газраас тэтгэлэг авсан эсэх зэрэг зvйлд хязгаарлалт тавьж явцуурдаггvй нь бусад байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрөөс ялгарч, өргөн цар хvрээг хамарч, оюутнуудын дунд нэр хvндтэй болоход нь нөлөөлсөн юм.
Шалгаруулах vйл явцын тухайд, оюутнуудын ирvvлсэн материалд дvн шинжилгээ хийж, оюутан тус бvртэй ярилцлага хийсний vндсэн дээр шилдэгvvдийг 11-р сарын дундуур нийтэд зарлах юм байна.
Дашрамд дурьдахад тус банк жилд дунджаар 500 орчим оюутны материал хvлээн авдаг бөгөөд 5 оюутны нэг нь тэтгэлгийн эзэн болдог байна.