Инженер, технологийн дээд боловсрол төслийн ажлын хэсгээс “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг танилцуулах хурлыг зохион байгуулах гэж байна. МУИС-ийн хувьд Япон Монголын хамтарсан судалгааны төсөл ба Магистр, Доктор, Зэргийн бус сургалтын нөхцөл шаардлагын талаарх танилцуулгыг хүргэнэ. Хурлын үйл ажиллагаа 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15.40 цагт МУИС-ийн Хичээлийн III байрны 200 тоотод болно.