Сургалтын нэгдсэн алба нь МУИС-ийн сургалтын журмыг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна.
Сургалтын журмыг шинэчлэх үндэслэл нь:
- Бакалаврын сургалтын алба, Төгсөлтийн дараах сургууль, Авиа студи, Оюутанд үйлчлэх төв нэгдэж Сургалтын нэгдсэн алба байгуулагдснаар бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг зохион байгуулах.
- БШУЯ болон МУИС-иас батлагдсан дараах дүрэм, журмуудыг сургалтын журамд тусгах. Үүнд:
- Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай”, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавих нийтлэг шаардлага”, 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/370 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам.
- МУИС-ийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 652 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын сургалтын журам”, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 425 тоот тушаал, “Төгсөлтийн дараах сургуулийн сургалтын журам”.
- МУИС-ийн захирлын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн A/55 дугаар тушаалаар батлагдсан “Хөтөлбөрийн хорооны түр журам”, 2014 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/172 дугаар тушаалаар батлагдсан “Хөтөлбөрийн хорооны түр журмыг мөрдөх товч заавар”, 2014 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/259 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөр, ерөнхий суурь хичээлийн хөтөлбөр батлах тухай”, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн A/346 дугаар тушаалаар батлагдсан “Магистр, докторын хөтөлбөр боловсруулах заавар”.
МУИС-ийн Сургалтын журмын төслийг сургалтын нэгдсэн алба, захиргааны зөвлөлийн түвшинд анхны хэлэлцүүлэг хийж байгаа бөгөөд 2014 оны 11, 12 дугаар саруудад бүрэлдэхүүн сургуулиудын багш, профессоруудын дунд анхан шатны хэлэлцүүлэг, МУИС-ийн вэб сайтад цахим хэлбэрээр байршуулан нийт багш профессоруудын дунд нээлттэй хэлэлцүүлэг хийн МУИС-ийн Эрдмийн зөвлөлд оруулахаар төлөвлөж байна.
СНА