МУИС-ийн “ARC” Азийн судалгааны төв 2015 онд
1. Судалгааны төсөл
2. International Scholars Exchange Fellowship Programme докторын дараах судалгааны судлаачийн төсөл
шалгаруулж санхүүжүүлнэ.
1. Судалгааны төсөл
ARC хөтөлбөр нь МУИС болон их сургууль, шинжлэх ухааны байгууллагад ажилладаг a) эрдэмтдийн судалгааны баг, б) докторын дараах залуу судлаачийн ажлыг дэмжих, санхүүжүүлэх зорилгоор дараах чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:
- Монгол орны биологийн олон янз байдал ба биологийн нөөц
- Байгалийн нөөцөд тулгуурласан дэвшилтэт материалын судалгаа
- Эрчим хүчний дэвшилтэт технологийн судалгаа
- Хүрээлэн буй орчны судалгаа. (Говийн бүсийг хамарсан судалгаа хийх нь давуу тал болно).
- Байгалийн нөөцөд тулгуурласан бүсчилсэн хөгжлийн нийгэм-эдийн засгийн судалгаа. (Говийн бүсийн судалгааг хийх нь давуу тал болно)
- Цогц процессын загварчлал ба симуляц
Төслийн үргэлжлэх хугацаа нэг жилээс хэтрэхгүй байна (2015.01.01-2016.12.31).
Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 12 дугаар сарын 10, 18 цаг. №210, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр.
2. International Scholars Exchange Fellowship Programme докторын дараах судалгааны судлаачийн төсөл.
Монгол Улсын аль нэг их сургууль, шинжлэх ухааны байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа 50 хүртэлх насны эрдэмтэн судлаачийн БНСУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад докторын дараах “Korea Foundation for Advanced Studies сангийн ISEFP (International Scholars Exchange Fellowship Program)” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судалгааны төсөл дараах чиглэлээр сонгон шалгаруулна. Судлаачийн нэг сарын тэтгэлэг: 2,500 сая вон, хоёр талын замын зардлыг олгоно. SCI, SSCI сэтгүүлд хэвлүүлсэн тохиолдолд 5 мянган ам. долларын нэмэгдэл урамшуулалтай.
- Нийгэм, хүмүүнлэгийн ухаан (Humanities and Social Sciences)
- Эрчим хүч (Energy related field)
- Биологи ба Биотехнологи (Life Science)
- Компьютерын шинжлэх ухаан, холбоо, мэдээллийн технологи, электроник инженерчлэл (Computer Science, Electronic Engineering, Telecommunication, InformationTechnology)
Докторын дараах судалгааны үргэлжлэх хугацаа хагас жил, нэг жилээс хэтрэхгүй байна (2015-09-01-ээс 2016-03-01/2016-09-01).
Төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 12 дугаар сарын 10, 18 цаг. №213, ЭШИХ, МУИС-ийн 1-р байр.
Төслийн гол шалгуур үзүүлэлт
- Шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа боловсруулалт байх,
- Аль болох салбар дамнасан, цогц шинжтэй ахисан түвшний судалгаа байх,
- Төслийн үр дүнг Томсон Ройтерсийн индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд нийтлүүлэх боломжтой байх,
- Хамтарсан төсөл дэх магистрант, докторантын оролцоо, төслийг олон улсын болон гадны байгууллагатай хамтран гүйцэтгэж байгаа байдал
Төслийн бусад шалгуур үзүүлэлтүүд
- Төсөл Солонгосын ахисан түвшний судалгааг дэмжих сан (KFAS), АRC-ийн тэргүүлэх чиглэлд нийцэж байх,
- Төслийн шинжлэх ухааны суурь судалгаа, нийгэм эдийн засаг, инновацийн ач холбогдол,
- Төслийг урьд өмнө хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа, бусад байгууллагаас санхүүжиж байгаа эсэх,
- Төслийн урьдчилсан төсөв, түүнийг ARC-аас санхүүжүүлэх бодит боломж,
- Төслийн удирдагч нь докторын зэрэгтэй, судалгааны ажлын туршлагатай байх,
- Төслийн төсөв судалгааны ажлын хүлээгдэж байгаа үр дүнтэй нийцэж байгаа эсэх,
- Төслийг хэрэгжүүлэх хугацаа хэр зэрэг бодитой болох,
- Төслийн үр дүнг Томсон Ройтерсд бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлэн нийтлүүлэх боломжтой эсэх.
Төслийн мэдүүлэг
Төслийн мэдүүлэг дараах хэсгээс бүрдэнэ:
- Төслийн хамаарах чиглэл
- Төслийн нэр
- Хугацаа
- Төслийн үндсэн хэсэг
- Төслийн үндэслэл
- Төслийн зорилго, зорилт
- Судлагдсан байдал
- Судалгааны арга зүй
- Үр дүнгийн баталгаа (Томсон Ройтерсд бүртгэлтэй олон улсын сэтгүүл, хурлын эмхэтгэлд хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл)
- Хүний нөөц
- Календарчилсан төлөвлөгөө: Санхүүгийн жил 2015 оны 1дүгээр сараас 12 дугаар сар хүртэл. ISEFP докторын дараах судалгаа нь 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэнэ.
- Төсөв
Судалгааны төслийн төсөвт дараах зардлуудыг тусгаж болно /ISEFP хөтөлбөрийн төсөв хамаарахгүй/:
ü Багаж төхөөрөмжийг иж бүрэн болгох тодорхой хэсэг;
ü Урвалж худалдан авах;
ü Мэргэжлийн ном, сэтгүүл, программ;
ü Дээж материалын үнэ;
ü Лабораторийн шинжилгээ хийлгэх;
ü Дотоодын томилолт;
ü Төслийн үр дүн түгээх;
ü Урамшуулал
Төслийн удирдагч болон төслийн багийн гишүүдийн CV, электрон хаяг, регистрын дугаар, удирдагчийн докторын дипломын хуулбар.
Азийн судалгааны төв, Эрдэм шинжилгээ, инновацын хэлтэс, №210, МУИС-ийн 1-р байр.
Утас: 1137, arc@num.edu.mn