“НАДАД ХЭЛЭХ ҮГ БАЙНА” СЭДЭВТ УРАН ИЛТГЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛНО

Share Button

Оюутан суралцагчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсох, тэдний бүтээлч санал санаачлагыг олон нийтэд хүргэх, цаашид оюутны талаар төрөөс баримтлах бодлогод тухайн саналуудыг тусгах зорилгоор Монголын Оюутны Холбооноос “Надад хэлэх үг байна”  сэдэвт уран илтгэлийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

10448772_819659818092997_6926364028810460835_n

Тэмцээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Их, дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутан, тэднээс бүрдсэн илтгэл, мэтгэлцээний клубын гишүүд оролцох боломжтой бөгөөд МУИС-ийн оюутнууд өргөнөөр оролцохыг хүсч байна. Оролцогчдыг 11 дүгээр сарын 14-ийг хүртэл МОХ дээр бүртгэнэ. Оюунлаг залуусын үгээ хэлэх, үзэл бодлоо албан ёсоор илэрхийлэх индэр тэнд байх болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар