2013 оны 12 дугаар сараас эхлэн нэр бүхий иргэд МУИС-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэл, ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасаар байгаа юм. Гэвч тэдгээр иргэд болон тухайн мэдээллийг тараасан Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хариуцлага тооцоогүй байсаар өнөөдрийг хүргэжээ. Мэдээлэлд баримтыг гүйцэд дурдаагүй, хэт нэг талыг барьсан нь олон нийтийг төөрөгдүүлж, өнө удаан жилийн түүхтэй их сургуулийн нэр хүндэд зүй бусаар халдсан үйлдлийг зогсоох үүднээс МУИС-ийн зүгээс шүүхэд хандаад байна.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байдаг. Мөн Иргэний хуулийн 21 болон 27 дугаар зүйлд “Хуулийн этгээдийн болон иргэний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэжээ.
Дээрх заалтуудын дагуу холбогдох зөрчлүүдийг таслан зогсоох, Монгол Улсын Их Сургууль болон захирал А.Галтбаярын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр ийн шүүхэд хандсан байна.
ЗХШҮА