ЭЛ ЖИ ИНТЕРНЭЙШНЛ КОРПОРАЦИЙН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2011-2012

Share Button

 

ЭЛ ЖИ ИНТЕРНЭЙШНЛ КОРПОРАЦИЙН

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2011-2012

—Эл Жи интернэйшнл корпораци нь Бүгд Найрамдах Солонгос улсын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдэг томоохон компаниудын нэг билээ. Импорт, экспорт, техник технологийн дамжуулалт зэрэг үйл ажиллагаагаараа өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн олон орны үйлчлүүлэгчдэд хүргэдэг юм. Сүүлийн үед эрдэс баялаг, байгалийн баялагийг хөгжүүлэх чиглэлийн бизнест компаний үндсэн үйл ажиллагаа болсон. Удаан хугацааны турш газрын нөөц баялагийг ашиглах зорилгоор Эл Жи интернэйшнл корпораци нь нүүрс, зэс, алт гэх мэт газрын баялаг олборлох төсөлд гадаадын олон улс оронд оролцож байгаа. Эл Жи интернэйшнл корпораци Зориг сантай хамтран дээд боловсролыг дэмжих зорилгоор 2011-2012 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг 4 дахь жилдээ хэрэгжүүлэхээр зарлаж байна.

—Хөтөлбөрт Улаанбаатар хотод байрлах их, дээд сургуулийн бакалаврын өдрийн ангийн 2 ба түүнээс дээш дамжаанд Геологи, Уул уурхайн чиглэлээр суралцаж буй 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа оюутнууд оролцох боломжтой.

—Шалгарсан 9 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлөхөөс гадна шилдэг гурван оюутанд сар бүр 100 ам.долларын тэтгэлэг олгоно.

Бүрдүүлэх материал:

–* Өргөдлийн маягт (татаж авах)

–* Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал

–* Цээж зураг 1%

–* Суралцсан хугацааны албан ёсны тамга гарын үсэг бүхий дүн

–* Сургуулийн тодорхойлолт

–* Өрхийн орлогын тодорхойлолт (Хорооны засаг даргын тодорхойлолт болон эцэг, эхийн цалингийн тодорхойлолт)

–* Одоо суралцаж буй мэргэжлээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.

—Эхний шатны шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн явуулна. Зөвхөн шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд эцсийн дүн ярилцлагын үр дүнгээр гарна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг 2011 оны 10-р сарын 21-ний дотор бүрдүүлэн Зориг санд авчирч өгнө үү.

Зориг сан

Энхтайвны өргөн чөлөө 17, Зориг сангийн байранд (Гадаад хэргийн яамны зүүн талд Зориг сангийн байр) биечлэн авчирч өгөх буюу

Төв шуудан, ш/х 357, Улаанбаатар хот 14210 шуудангийн хаягаар явуулна уу

Лавлах утас: 315444

И-мэйл: admin@zorigfoundation.org

www.zorigsan.org

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар