“Түрэг судлал” сэдэвт оюутны ЭШ-ний хурал болно

Share Button

МУИС, ШУС, ХУС-ийн Ази судлалын тэнхим, “Түрэг судлал”-ын салбар, түүний дэргэдэх Нүүдэлчдийн утга зохиолын “Таван ухаан” клуб хамтран Руни бичгийн уншиж тайлсны 121 жилийн ойг тохиолдуулан “Түрэг судлал” сэдэвт ЭШ-ний хурлыг нийт их, дээд сургууль коллежийн бакалаврын түвшний оюутнуудын дунд зарлалаа.

тоньюкук

ЭШ-ний хурлыг 2014 оны 12 дугаар сарын 15-нд хийхээр төлөвлөсөн тул илтгэлийг 12 дугаар сарын 11-ний 18 цагаас өмнө хичээлийн II байрны 446 тоотод, судалгааны бүтээлээ 12 дугаар сарын нэгнээс өмнө +976-95532580 дугаарт холбогдон бүртгүүлэх юм.

Дээрх уралдаанд бүтээлээ ирүүлэх оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байна.

  • Илтгэлийг урьд өмнө нь хэлэлцүүлээгүй байх
  • Илтгэлийг хэвлэмэл болон цахим байдлаар ирүүлэх (turk_sudlal@yahoo.com)
  • Илтгэлийг MSW программ дээр Times New Roman фондоор бичих
  • Хуудсын хэмжээ А-4, үсгийн өндөр 10pt, мөр хоорондын зай (Single) байхаас гадна бичвэрийн хоёр талыг тэгшлэх (Justify)
  • Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг цолыг тодорхой бичиж ирүүлэх
  • Илтгэгч бүтээлийнхээ агуулгыг MSP программ дээр товч хэлбэрээр бэлтгэсэн байх

Бүтээлүүдээс эхний дөрвөн байрыг шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагнал, ЭШ-ний номын дээжээс гардуулах ажээ. Хугацаа хожимдсон бүтээлийг авахгүй гэдгийг анхаарч, хуралдаа идэвхтэй оролцохыг хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар