Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, бүтээлийг хэвлэн нийтэлж, олон нийтэд хүргэхэд туслах зорилгоор “Эрэл-Шийдэл” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 12-р сарын 4-ний өдөр Социологи, Нийгмийн ажлын тэнхмээс зохион байгуулна.
Хурал нь 2 үе шаттайгаар явагдах бөгөөд илтгэлийг 2014 оны 11-р сарын 28-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээж авах бөгөөд 1-р шатандаа тэнцсэн илтгэлүүд 2-р шатанд орно. Шалгарсан нь төгсгөлийн шатанд буюу тус ЭШ-ний хуралд орох юм.
Монголын нийгмийн ухааны их дээд сургуулиудын дунд 11 дэх жилдээ зохиогдож байгаа энэхүү хуралд МУИС, ЭМШУИС, ШУТИС, МУБИС, Идэр, Газарчин, зэрэг сургуулийн оюутнууд идэвхтэй оролцдог билээ. Өнгөрсөн жилийн бага хурлын анхан шатны шалгаруулалтад 30 орчим илтгэл ирүүлж улмаар хоёр үе шаттай шалгаруулалт хийж, 20 гаруй илтгэлийг сонсож шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан байдаг.