Жун Бён Хун МУИС-ийн хүндэтгэлийг ямагт хүлээхээр боллоо

Share Button

 

 БНСУ-ын 18 дахь Үндэсний Ассамблейн гишүүн Жун Бён Хун өнөөдөр МУИС-ийн НШУС-ийн “Хүндэт доктор” цол өргөмжлөлийг гардан авлаа.  Ноён Жун Бён Хун МУИС-ийн эрдмийн дугуй танхимын ёслолын индрээс талархлын үг хэлж, цаашид хоёр найрамдалт хамтын ажиллагаа, МУИС болон Солонгосын их сургуулиудын харилцаанд гүүр болон хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.

 Солонгосын Ардчилсан намаас парламентын гишүүнээр хоёр дахь удаа сонгогдсон тэрээр төр засгийн бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэхэд хэвлэл мэдээллийн байгууллагатай нягт уялдаатай ажиллаж, үндэснийхээ томоохон сонинуудын дээд шагналыг хүртэж байжээ.Тэрбээр төрийн эрх барих дээд байгууллагад алба хашихдаа 2004-2011 онд нийт 50 орчим хуулийн төсөл санаачилснаас гадна “Витамин улс төр” буюу нийтийн нийгмийн халамжид чиглэсэн шинэлэг  бодлогыг бий болгон хэрэгжүүлж буй нь ард түмнийхээ талархлыг хүлээж байгаа аж.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар