МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна. 

МИУС-энэ-7-хонгт2

  •  “МУИС-ийн судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам” батлагдлааМУИС-ийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/376 дугаар тушаалаар батлагдсан “Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам”-ын цахим хувилбарыг та бүхэнд хүргэж байна.  https://news.num.edu.mn/?p=21535
  • “Монгол Улсын Их Сургуульд профессор, багш ажиллуулах журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо-Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 28-ны өдөр “Монгол Улсын Их Сургуульд профессор, багш ажиллуулах журам”-ын төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.  https://news.num.edu.mn/?p=21581

  • Геоморфологийн зураг зохиох дэд төслийн хэлэлцүүлэг, семинар боллоо-УУАХЯамны захиалгаар МУИС, ШУС-ийн Геологи, геофизикийн тэнхмийн судлаач багш нар, Геологийн судалгааны төвтэй хамтарч Гео-мэдээллийн сан төслийн “Монгол орны 1:1000000 хураангуйлалтай Геоморфологийн зураг зохиох” дэд төслийн анхны хэлэлцүүлэг семинарыг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион явууллаа.  https://news.num.edu.mn/?p=21570

  • МУИС-ийн Оюутны байгууллага, клубуудын нээлттэй танхим үүдээ нээлээ-Оюутан оюутандаа үйлчлэх, хамтдаа суралцах, ажиллах, оюутан МУИС хамтран ажиллах оюуны төв буюу МУИС-ийн Оюутны байгууллага, клубуудын ажил хэргээ явуулах танхим өнөөдөр нээлтээ нийлээ. МУИС-ийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн ТББ, оюутны нийтлэг эрх ашгийг хамгаалдаг Оюутны холбоо, Магистр, докторын оюутны холбоо, клубууд болон оюутан бүр нээлттэй асуудлаа ярилцдаг, үзэл бодлоо илэрхийлдэг иргэний танхим болох зорилгыг тавьж үүнд 30 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг МУИС хийсэн байна. https://news.num.edu.mn/?p=21457

  • ”MBM CUP-2014” тэмцээн боллоо-МУИС-ийн багш нарын аварга шалгаруулах 5 дахь удаагийн “МBM CUP-2014″ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Багш ажилчдын спорт тоглоомын ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, шинэ бүтцээр нэгдсэн хамт олныг нэгтгэх, БАСБ наадмын сорилго болгох зорилгын дор бүрэлдэхүүн, салбар сургуулиуд болон урилгаар оролцож буй УБС-ийн хооронд 11 дүгээр сарын 21-ээс 24-ний өдрүүдэд зохиогдсон юм. https://news.num.edu.mn/?p=21506

  • МУИС судлаачдаа урамшууллаа-МУИС “Шинжлэх ухааны ажилтан”-ы өдрийг тохиолдуулан2013-2014 оны хичээлийн жилд Томсон Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн судлаачиддаа мөнгөн урамшуулал олголоо.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар