МУИС-ийн Эрдмийн зөвлөл (ЭЗ) 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн хурлаар Эрдмийн зөвлөлийн дотоод зохион байгуулалт, “Монгол Улсын Их Сургуульд профессор багш ажиллуулах журам” гэсэн 2 асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Гишүүдийн нууц санал хураалтаар ШУС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн эрхлэгч Б.Болд-Эрдэнэ ЭЗ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Мөн “МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын төсөлд Эрдмийн зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусгаснаар, редакцийн засвар хийгдэн, баталгаажуулахаар болсон байна.
МУИС-ийн ЭЗ-ийн бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэж 45 гишүүнтэй болсон билээ. Төрөлжсөн хороод, түүний үйл ажиллагааны талаар дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.