МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна. 

МИУС  энэ 7 хонгт

  • МУИС Чөлөөт сонголттой номын сангаа нээлээ-Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбаруудад сургалт, эрдэм шинжилгээ явуулахад шаардлагатай материалаар уншигчдын эрэлт хэрэгцээг бүрэн хангах чанартай фондтой, уншигчдын бие даан суралцах, сонголт хийх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх таатай орчинг бий болгоход чиглэсэн шинэлэг үйлчилгээ, сүүлийн үеийн техник технологи бүхий мэдээллийн төв болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд МУИС Чөлөөт сонголттой номын сантай болж, өнөөдөр нээлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа.  https://news.num.edu.mn/?p=21658
  • МУИС-ийн оюутнууд ТҮЦ машин ашиглаж эхэллээ– МУИС оюутан суралцагчдынхаа суралцаж буй байдал, дүнгийн тодорхойлолт, оюутны тодорхойлолт албан ёсоор авах болон бусад үйлчилгээг Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) машинаас авах үйлчилгээг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Энэ үйл явдлын нээлтийн ажиллагаа өнөөдөр хичээлийн II байранд МУИС-ийн удирдлагууд, оюутан суралцагчдын төлөөллүүдийн оролцоотойгоор болж өндөрлөлөө.  https://news.num.edu.mn/?p=21678

  • МУИС-ийн Эрдмийн зөвлөл хуралдлаа-МУИС-ийн Эрдмийн зөвлөл (ЭЗ) 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн хурлаар Эрдмийн зөвлөлийн дотоод зохион байгуулалт, “Монгол Улсын Их Сургуульд профессор багш ажиллуулах журам” гэсэн 2 асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргажээ.  https://news.num.edu.mn/?p=21697

  • МУИС-ийн бүх багш, судлаачдын анхааралд-Та бүхний ирүүлэх “Судалгааг дэмжих жилийн санхүүжилтийн түр журам“-ын дагуух төслийн саналыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл авна.  https://news.num.edu.mn/?p=21686

  • МУИС-ийн 15 оюутан Мицубиши корпорацийн тэтгэлгийг гардан авлааМУИС-ийн 15 оюутан “MITSUBISHI CORPORATION INTERNATIONAL SCHOLARSHIP” хөтөлбөрийн тэтгэлэгийг гардан авлаа. Тэтгэлэг гардуулах ёслол 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болж Мицүбиши Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Ёшино Хидэнори, МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга Ч.Ундрам, Оюутанд үйлчлэх төвийн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал нар тэтгэлгийг гардуулан өглөө. https://news.num.edu.mn/?p=21727&preview=true

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар