БНХАУ-ын Тианжины Технологийн Их Сургуульд суралцахыг урьж байна

Share Button

downloadТианжины Технологийн Их Сургууль (Tianjin University of Technology) нь БНХАУ-ын Тианжин хотноо байрладаг бөгөөд  тав тухтай тээврийн хэрэгсэл, аж үйлдвэр, худалдаа хөгжсөн, олон улсын соёлын уур амьсгал бүрдсэн Хятадын тэргүүлэх хотуудын нэг юм.

 Тианжин хот нь тус улсын улс төр, соёлын төв болох Бээжин хотоос 74 милийн зайтай, харьцангуй өртөг багатай. Тианжины Технологийн Их Сургууль нь шинжлэх ухаан, инженерчлэлийг хослуулан мөн шинжлэх ухааны хөгжил, инженерчлэл, хүмүүнлэгийн ухаан болон менежментийн чиглэлийг тэнцвэржүүлэн сургалт явуулдаг олон талт инженерийн боловсролын их сургууль юм.

 Эдүгээ 61 бакалаврын, 69 магистрын, 12 инженерийн магистрын болон 3 докторын чиглэлээр сургалт явуулж байна.

 Тианжины Технологийн Их Сургуулийн дэргэдэх Хятад хэл, соёлын институт нь хятад хэлийг сонирхон судалж байгаа гадаад оюутныг элсүүлэх зорилготой байгуулагдсан. Эдүгээ дэлхийн 50 гаруй орны оюутнууд суралцаж байгаа бөгөөд Хятадын Боловсролын яамнаас тус институтыг хятад хэл суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад зөвлөдөг байна.

 Тус институт нь Хятад хэлний эрчимжүүлсэн сургалт (урт болон богино хугацааны, зуны болон өвлийн сургалтууд), хэл, шинжлэх ухаан, инженер, менежмент, уран зохиол урлаг, хуулийн чиглэлээр зэргийн сургалт явуулдаг. Хятад хэлнээс гаднаас Хятадын түүх, урлаг, соёлын чиглэлээр сонгон суралцаж, Хятад орноор аялах боломжтой.

 Тус сургууль болон Хятад хэлний хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар