МУИС-ийн Бизнесийн Сургууль нь энтрепренёршипын сургалт, судалгааг хөгжүүлэх, оюутнууддаа энтрепренёрлэг сэтгэлгээг төлөвшүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан, зорилтууд тавин ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 11 сард “МОНГОЛЫН ЭНТРЕПРЕНЁРУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН 2014” үйл ажиллагааг зохион байгуулсан билээ.
Тус сургуулийн Бизнес Консалтинг Төв (Энтрепренёршипын Төв) нь энтрепренёршипын чиглэлээр оюутнуудынхаа идэвх санаачлагыг өдөөх, хамтран ажиллах зорилгоор “ОЮУТАН-ЭНТРЕПРЕНЁР” клубыг байгуулсан бөгөөд оюутны клубтэйгээ хамтран “ЭНТРЕПРЕНЁРШИПЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА” (DIALOGUEN ENTER) (DIALOGUEON ENTREPRENEURSHIP) уулзалтыг 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17.00 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Цаашид хичээлийн жилийн хугацаанд сар бүр уламжлал болгон зохион байгуулах “ЭНТРЕПРЕНЁРШИПЫН ТУХАЙ ЯРИЛЦЛАГА” (DIALOGUE ON ENTREPRNEURSHIP)-ын энэ удаагийн уулзалтад Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэйвид Уайш (David L. Wyche) “АНУ дахь энтрепренёршипын хөгжил”, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн багш, доктор, дэд профессор Ц. Түвшинтөр “Оюутнууд энтрепренёр болох арга замууд” сэдвээр ярих юм.
Уулзалт МУИС-ийн оюутан, багш, ажилтнуудад нээлттэй бөгөөд анги танхимын багтаамжаас шалтгаалан 40 хүн хамрагдах боломжтой. Та бүхэн энтрепренёршипын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг ашиглаарай!
Уулзалтын талаарх мэдээллүүд:
Хэзээ: 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 17.00 цагт
Хаана: МУИС-ийн IV байрны 314 тоотод
Лавлах, мэдээлэл авах: Н. Батсүх, 99637887
МУИС-ийн Бизнесийн Сургуулийн Бизнес Консалтинг Төв (Энтрепренёршипын Төв)