Хайж байна...

IDDP олон улсын хосолсон хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Share Button

396Солонгос Улсын Чонбукийн Үндэсний Их Сургуулийн IDDP олон улсын хосолсон хөтөлбөрт оюутан та бүхнийг хамрагдахыг урьж байна.

1. IDDP-ын элсэлтийн шалгуур

  • Нийт үзэх ёстой кредитийн 50-аас доошгүй хувийг цуглуулсан байх.
  • Солонгос хэлний S-TOPIK шалгалтын 4-р шатнаас дээш мэдлэгтэй байх.
  • Өөрийн сурч байгаа сургуулийнхаа захирлын санал болгосон захидалтай байх
  • Өөрийн сурч байгаа сургуулийн IDDP-ын төгсөлтийн шаардлагуудыг хангасан байх

2. CBNU-ын IDDP-ын төгсөлтийн шаардлагууд

1-2014-12-11 14.36.25

CBNU-д кредит цуглуулах бодлого

  • Өөрийн сургуульд цуглуулсан кредит гь CBNU-д төгсөлтийн шаардлагын хагасаар тооцоогдоно.
  • IDDP оюутнууд нь CBNU-д суралцах хугацаандаа CBNU-ын журмуудыг мөрдөх ёстой.
  • IDDP оюутнууд нь тус тусын сургалтын хөтөлбөрийг гүйцээх замаар өөрийн сургууль болон CBNU-ын төгсөлтийн шаардлагуудыг хангасан байх ёстой
  • Сүүлийн семистрийн оноо баталгаажсан үед төгсөлтийн шийдвэр гарна.
  • Тус тус их сургуулийн төгсөлтийн шаардлагууд биелсэн тохиолдолд тус тус сургуулийн IDDP бакалаврын зэрэг олгогдоно.
  • IDDP оюутнууд нь CBNU-д суралцах хугацаандаа өөрийн сургуулийн ердийн оюутнаар бүртгүүлэх ёстой.

4. Тэтгэлэг

А. IDDP scholarship

 5 хүртэл оюутныг сургалтын бүх зардал (удирдлгал, их дээд сургуулийн төлбөр), дотуур байрны төлбөрийг IDDP-ын хугацааны туршид (4 семистр) чөлөөлөх ба бусад оюутнуудын хувьд сургалтын бүх зардлаас IDDP-ын хугацааны туршид (4 семистр) чөлөөлөгдөнө.

Б. Монголын боловсролын сайдын тэтгэлэг

  • Сонголт: Монголын боловсролын сайд нь хамтрагч сургууль бүрээс нэг нэр дэвшигчийг сонгох ба CBNU-д нэр дэвшигчийг санал болгоно.
  • Сонгогдох тоо: Их сургууль тус бүрээс нэг
  • Ашиг тус: CBNU нь 2 жилийн төлбөрөөс чөлөөлнө

В. CBNU-ын ерөнхийлөгчийн тэтгэлэг

  • Эхлэх огноо: Их сургууль тус бүрээс санал болгосон оюутны тоо 30 эсвэл түүнээс дээш болох үеээс семистр эхэлнэ.
  • Сонголт: Хамтрагч Монголын Их сургууль бүрээс хоёр нэр дэвшигчийг санал болгох ба CBNU нь эцсийн шийдвэрийг гаргана.
  • Сонгогдох тоо: Сургууль бүрээс нэг
  • Ашиг тус: CBNU нь 2 жилийн төлбөрөөс чөлөөлнө

Г. Монголын их сургуулийн захирлын тэтгэлэг

  • Эхлэх огноо: Их сургууль тус бүрээс санал болгосон оюутны тоо 30 эсвэл түүнээс дээш болох үеэс семистр эхэлнэ.
  • Монголын хамтрагч сургууль бүрийн захирал хоёр нэр дэвшигчийг сонгох ба CBNU-д санал болгоно.
  • Сонгогдох тоо: Сургууль бүрээс хоёр
  • Ашиг тус: CBNU нь 1 жилийн төлбөрөөс чөлөөлнө   (see more IDDP Invitation Information in english)                                                       Оюутанд үйлчлэх төвийн studentaffairs@num.edu.mn хаяг руу асууж, лавлах зүйлээ илгээнэ үү.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар