2014-2015 оны хичээлийн жилд магистр, докторант оюутнуудад зориулан 7 хоног бүрийн Лхагва гарагт 18 цагаас хичээлийн I байрны 320 тоотод Судалгааны семинар зохион байгуулдаг. Энэ долоо хоногт буюу 12 дугаар сарын 17-ны өдөр 2014-15 оны хичээлийн жилийн эхний улирлын сүүлийн семинар “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд анхаарах зүйл” сэдвээр багш М.Дариймаагийн удирдлага дор болох гэж байна. Сонирхсон хэн бүхэнд нээлттэй тул та бүхнийг хүрэлцэн ирж, суухыг урьж байна .