МУИС-ийн оюутан, суралцагсдын Европын орнуудад тэтгэлэгтэйгээр суралцах бас нэгэн боломж нээгдлээ

Share Button

Өнөөдөр Европын Холбооны санхүүжилттэй Эрасмус Мундус SAT  хөтөлбөрийн 2015-2016 оны хичээлийн жилийн докторын дараах сургалт /6 сар/, бакалаврын солилцоо /9 сар/ магистр /22 сар/-ын хөтөлбөрт бүрэн тэтгэлэгтэй суралцаж, ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөх уулзалт боллоо.

IMG_5014

Уулзалтад 30 гаруй оюутан суралцагч хүрэлцэн ирж ирж тус хөтөлбөрт хамрагдахад ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх, материал бүрдүүлэх, хөтөлбөрт хамрагдах үйл явц, мөн түүнчлэн өмнөх жилүүдийн туршлагаас харахад юун дээр анхаарах шаардлагатай зэрэг мэдээллийг МУИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Мэндбаяраас авлаа. (Танилцуулгыг энд дарж үзнэ үү) 

IMG_5012

IMG_5020

IMG_5021

IMG_5025

1387514054SAT нь тогтвортой хөгжил, инноваци болон технологи дамжуулалт гэсэн салбаруудад хүний нөөцийн сургалт, судалгаа явуулах чиглэлээр дэмжих зорилгоор бакалавр, магистр, доктор, докторын дараах хөтөлбөр болон багш ажилтан солилцоо гэсэн түвшинд төслийн гишүүн Европын их дээд сургуулиудад суралцах боломж олгодог хөтөлбөр юм.

Хөтөлбөрт хамрагдах эхний алхам бол Европын 8 гишүүн их сургуулийн талаар мэдээлэл авч (http://www.swap-transfer.eu/partners.html), өөрийн чиглэлд аль сургуулиудад суралцах боломж байгаа эсэхийг судлах тул энэ судалгаагаа сайн хийх хэрэгтэй, мөн хөтөлбөрт хамрагдагчийн бүрдүүлэх материал дахь суралцах хүсэлтээ илэрхийлсэн захиа (Motivation letter), өөрийн анкет (CV)-даа өөрийн сурах, хийж бүтээх хүсэл, эрмэлзлээ эдгээрт сайтар тусгаж, ойлгуулах хэрэгтэйг тус хөтөлбөрийн Монголын талын зохицуулагч Ш.Мэндбаяр онцолж байсан. 

Бүрдүүлэх материалын бүрдэлт хэр байгааг эхний ээлжинд мэргэжилтэнд шалгуулж, гүйцэд бүрдсэн гэж үзвэл тухайн сонгосон сургууль руугаа илгээх юм. Энэ явцад асуух лавлах зүйл гарвал МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хөтөлбөрийн зохицуулагч Ш.Мэндбаяртай холбогдож авахыг оюутнууддаа сануулж байна. Мөн 317050 гэсэн дугаарт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах гэж хэлээд холбогдож болох юм.

Цахим хаяг: mshuurai@yahoo.com, int_rel@num.edu.mn 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар