МУИС энэ долоо хоногт

Share Button

Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна. 

МИУС-энэ-7-хонгт2

  •  МУИС-ийн оюутан, суралцагсдын Европын орнуудад тэтгэлэгтэйгээр суралцах бас нэг боломж нээгдлээогтвортой хөгжил, инноваци болон технологи дамжуулалт гэсэн салбаруудад хүний нөөцийн сургалт, судалгаа явуулах чиглэлээр дэмжих зорилгоор бакалавр, магистр, доктор, докторын дараах хөтөлбөр болон багш ажилтан солилцоо гэсэн түвшинд төслийн гишүүн Европын их дээд сургуулиудад суралцах боломж олгодог хөтөлбөрийг танилцуулах уулзалт боллоо. https://news.num.edu.mn/?p=21842
  • Мэдээллийн технологийн албанаас МУИС-ийн төв серверийн өрөөнд хийдэг цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг 12 дугаар сарын 14-ний өдөр буюу ням гарагт хийх болсныг бүх, багш, ажилчид, оюутнууддаа энэ өдрийн 11:00 цагаас 18:00 цаг хүртэлх хугацаанд сүлжээ тасрах, серверүүд ажиллахгүй болохыг анхаарууллаа. 
  • Солонгос Улсын Чонбукийн Үндэсний Их Сургуулийн IDDP олон улсын хосолсон хөтөлбөрт хамтрагдах боломж оюутнуудад нээлттэй байгааг оюутнууддаа дахин  дуулгаж, идэвхтэй байхыг уриаллаа. https://news.num.edu.mn/?p=21807
  • Нэрт түүхч Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо.

  • Номын сангийн журам, Ном бүрдүүлэх, худалдан авах журам, Номын санд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлт, Номын санд цаашид хийгдэх ажлуудыг танилцуулах зорилго бүхий Номын сангийн нээлттэй өдөрлөг боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар