МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн болоод “МУИС Пресс Хэвлэлийн Газар”-аас 7 хоног бүрийн баасан гарагт МУИС-ийн Хичээлийн 2 дугаар байрын 3 дугаар давхарт өглөөний 10:00-18:00 цагийн хооронд “Баасан гарагийн ном” номын мэдээллийн өдөрлөг мөн худалдаа ажиллуулж байгаа бөгөөд та бүхнийг дээрх цагт тавтай морилохыг хүсье.
Бас өөрт илүүдэл, өрөөлд хүсэл болж мэдэх номоо авчирч тавиулан, заруулж болно юм. Энэ ажлыг номын хүрэлцээ хангамж, номын сангийн байдал хүнд байгаа оюутнуудад зориулж санаачлан зохион байгуулж байгаа ч хэн ч худалдан авч болох аж. Мөн тус худалдааг оюутнууд өөрсдөө ажиллуулж олсон орлогоосоо 10-15% цалинжиж байгаа нь оюутнууддаа номоос гадна автобусных нь мөнгөөр туслах гэсэн санаатай холбоотой юм гэж зохион байгуулагчид хэлж байна.
Монгол Судлалын Хүрээлэн