ГХСС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд саяхан БНСУ-ын Үндэсний Асамблейн гишүүн, Солонгос-Монгол парламентын бүлгэмийн дарга Жон Жан Сон-ы тэтгэлгийг нийгмийн идэвх, сурлага сайтай 19 оюутанд гардууллаа. ГХСС-ийн “Хүндэт доктор” Жон Жан Сон өнгөрөгч 6 сард Монголын төрөөс энгэрээ мялааж, “Алтан гадас” одонгоор шагнуулах үеэрээ МУИС-д айлчлан “сурах чин хүсэл бүхий шилдэг оюутанд олгоорой” хэмээн өөрийн нэрэмжит тэтгэлгийг холбогдох удирдлагад хадгалуулаад явсан нь ийнхүү биелэлээ олж, эзэндээ очсон байна.
Зургаа дахь жилдээ буухиалж буй сургалтын тус тэтгэлгийг бакалаврын 14 оюутан, хоёр магистрант, гурван докторант хүртэж, нийт 10 мянган ам.долларын санхүүгийн бодит дэмжлэг авлаа.