МУИС-ийн багш нар төрийн одон медалиар шагнагдлаа

Share Button

Шинэ оны босгон дээр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар салбар салбартаа ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдийг төрийн одон медалиар энгэрийг нь цоолдог уламжлалтай. Боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж МУИС-ийн 7 багшийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагналаа. 

toriin odon medali

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн ахлах багш Ш.Батзориг, Хэрэглээний математикийн тэнхмийн багш, зөвлөх профессор Д.Даваадорж, дэд профессор Д.Жигжидсүрэн, Гадаад хэлний сургалтын төвийн ахлах багш (тэтгэвэртээ гарсан) Ч.Пам-Орлом, Хууль зүйн сургуулийн багш, профессор Д.Баярсайхан нар “Алтан гадас” одонгоор, ШУС-ийн Түүхийн тэнхмийн багш, дэд профессор Д.Сүхбаатар, Философи, шашин судлалын тэнхмийн багш, зөвлөх профессор Т.Дорждагва нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор тус тус шагнагдлаа. Айлчлан ирж буй шинэ онд та бүхний маань эрдмийн үйлс  улам дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүлье.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар