2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр амарна

Share Button

government Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны хурлын 399 дугаар тогтоолоор 2015 оны 1 дүгээр сарын 2-ныг бүх нийтээр амрах өдөр болгохоор шийдвэрлэжээ.

Дугаар 399
АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
2015 оны 1 дүгээр сарын 2-ны Баасан гарагийн ажлын өдрийг 1 дүгээр сарын 10-ны Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар