МУИС-ийн хичээлийн 1-р байрны 206 тоот танхимд 10-р сарын 19-ний өдөр ҮЭ-ийн дарга Ч.Чойсамбаар ахлуулсан гишүүд Эдийн засаг, нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн захирал Б.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөлтэй уулзлаа. Талууд хамтын гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн дүгнэж, цаашид хамт олны ахуй хангамж, үйлчилгээ, цалин урамшууллыг нэмэхтэй холбоотой асуудлуудаар зарчмын хувьд харилцан ойлголцож тохиролцов.