МУИС-ын магистрант, докторантын элсэлтийн бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ

Share Button

images-2МУИС-ийн 2014-2015 оны хичээлийн жилийн 2-р улирлын магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэл 2014 оны 12-р сарын 18-наас 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд http://burtgel.num.edu.mn хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явагдана. Элсэлтийн шалгалтыг 1 дүгээр сарын 20-оос авах ба хуваарийг бүртгэлийн системээр зарлана. 

 Элсэлтийн бүртгэл, шалгалтын хураамж 25.000₮ төгрөгийг цахим хэлбэрээр төлнө. Та цахим хэлбэрээр төлбөр хийхдээ төгрөгийн цахим гүйлгээ хийдэг карттай байх шаардлагатай ба Төрийн банк, Голомт банкаар цахим гүйлгээ хийх эрх бүхий PIN кодыг авсан байхыг сануулъя. Төлбөр төлсөн тохиолдолд таны бүртгэл баталгаажиж  элсэлтийн шалгалтад орох эрхтэй болно.

Цахим хэлбэрээр бүртгүүлэхийн өмнө дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж файл хэлбэрээр бэлтгэсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
  • Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөн магистрын  диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)

 Цахим бүртгэл хийгдсэний дараа Таны бүртгэлийн дугаар гарч ирэх бөгөөд түүнийг тэмдэглэн авч шалгалтад орохдоо тухайн дугаараар шалгуулна.

МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг  http://burtgel.num.edu.mn мөн http://graduate.num.edu.mn цахим хуудаснаас авч болно.  

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН

ХӨТӨЛБӨРТ 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРАЛД ЭЛСЭЛТ АВЧ СУРГАЛТ ЯВУУЛАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2015/01/Programs.docx”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар