БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Share Button

news-imgНийтлэг шаардлага:

  • Эрдмийн зэрэг:  Мэргэжлийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх
  • Гадаад хэлний мэдлэг: Англи болон аль нэгэн түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх
  • Компьютерийн нийтлэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх
  • Хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачилгатай байх
  • Сургалт эрдэм шинжилгээний ажлыг хослон гүйцэтгэх чадвартай байх

Бүтээлийн жагсаалт

Татах (DOCX, 16KB)

Бүртгэл, бүрдүүлэх материал:

Багшийн сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй хүмүүс МУИС-ийн http://burtgel.num.edu.mn хаягаар 2015 оны 1 дүгээр сарын 12-оос 19-ний өдрүүдэд цахим хэлбэрээр бүртгүүлж, холбогдох мэдээллийг авна.

Бүртгүүлэхдээ төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг зааврын дагуу бүрэн бөглөж, дараах бичиг баримтуудыг цахим хэлбэрээр хавсаргана. Үүнд:

– Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн  хавсралт

– Иргэний үнэмлэх

– Ажил байдлын тодорхойлолт

– Цээж зураг  (сүүлийн 6 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй)

– Банкны цахим төлбөрийн системээр бүртгэлийн хураамж (20,000 төгрөг) төлнө. (Голомт банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн Худалдаа хөгжлийн банк, ХААН банкнаас бусад банкны олон улсын эрхтэй картаар төлбөр хийж болно).

Багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс дээрх бичиг баримтуудыг эх хувиар нь шалгуулна.

Мэргэжлийн  болон Гадаад хэл (Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин тогтоох шалгалтын /TOEFL, IELTS зэрэг/ 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно)-ний шалгалтыг  2015 оны 1 дүгээр сарын 21-ээс 30-ны өдрүүдэд зохион байгуулна.

Утас:77307730-1119, 77307730-1187

Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар