Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.
- МУИС-ын магистрант, докторантын элсэлтийн бүртгэл энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэхээр боллоо. https://news.num.edu.mn/?p=22364
- МУИС Багшийн сонгон шалгаруулалт зарлалаа https://news.num.edu.mn/?p=22415
- Солонгос судлалын магистрант докторантууд Солонгос сангийн тэтгэлэг гардлаа–ШУС-ХС-Ази судлалын тэнхмийн багш нарын бүрэлдэхүүнтэй, Солонгос сангийн сургалтын тэтгэлэгт сонгон шалгаруулах комисс нь тус сургуулийн Солонгос судлалын нийт 20 магистрант, 8 докторантаас суралцах чадвар, сурлагын амжилт, ажлын төлөвлөгөө, явц зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр 2014-2015 оны хичээлийн жилд магистрант Б. Бүжинлхам, И. Бүрэнжаргал, С. Гэрэлмаа болон докторант Л. Хандармаа, Б. Ариунбайгаль нарыг тэтгэлэгт хамруулахаар шийдвэр гаргаж, өчигдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гардуулан өглөө. https://news.num.edu.mn/?p=22406
- Дэвид Ричард Пикаскийн нэрэмжит 2014-2015 оны оюутны сургалтын тэтгэлгийн эзэд тодорлоо–МУИС-ийн Хүндэт Доктор Дэвид Пикаскийн нэрэмжит оюутны тэтгэлгээ ШУС, ХУС-ын Их Британи, Америк судлалын тэнхмийн оюутнууд гардан авлаа. https://news.num.edu.mn/?p=22383
- МУИС-ийн удирдах зөвлөл хуралдлаа-2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр өдөр МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж төсвийн төслөө баталлаа.