МСХ-гийн их семинар боллоо

Share Button

 МУИС-ийн МСХ- гийн 2011-2012 оны хичээлийн жилийн анхны их семинар 10-р сарын 17-нд эрдмийн дугуй танхимд болов. Энэхүү сар тутам зохиогддог цуврал семинарын энэ жилийн анхны илтгэгч нь ШУА-ын Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмөр зэвсгийн үеийг судлах тасгийн эрхлэгч, доктор профессор Ц. Төрбат  байлаа.

 “Археологийн шинжлэх ухааны монгол судлалд эзлэх байр суурь” сэдвээр археологийн судалгаа, явц, гадны орны археологичидтой хамтарсан олон экспедицийн үр дүн, хэтийн төлөв, хөгжлийн чиг хандлага зэргээр мэдээлэл хийсний дараа судлаачид, багш нар болон мэргэжлийн ангийн оюутнууд асуулт асууж, санал солилцсон үр дүнтэй семинар болж өндөрлөлөө.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар