Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөр удахгүй зарлагдана

Share Button

imagesЕвропын Комиссын санжүүжилттэй Эрасмус Мундус хөтөлбөр нь дээд боловсролыг хөгжүүлэх, оюутан залуучуудын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, Европ болон хөгжиж буй орнуудын хоорондын соёлын ойлголцлыг дэмжих зорилготой юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд Эрасмус Мундус IMPAKT хөтөлбөр 2015–2018 оны хичээлийн жилүүдэд Ази болон Европын түнш сургуулиудаас 3 ээлжээр бакалавр, магистр, доктор, докторын дараах болон багш, ажилтан солилцооны хөтөлбөрт 215 хүнийг хамруулахаар төлөвлөж байна.  

МУИС нь IMPAKT хөтөлбөрийн Азийн түнш сургууль бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд оюутан, багш болон ажилчид доор дурдсан Европын 8 түнш сургуулиудад (бакалавр 6-10 сар, магистр 6-10 сар, доктор 10 сар, докторын дараах 6 сар, багш, ажилтан 1 сар хүртэлх хугацаанд) солилцооны хөтөлбөрүүдэд хамрагдах юм.

Франц    Universite de Rouen(Хөтөлбөрийн зохицуулагч сургууль)

Бельги    Ghent University

Герман   Leibniz Universitat Hannover

Итали     Sapienza University of Roma

Польш   University of Szczecin

Португал    University of Porto

Испани     University of Las Palmas de Gran Canaria

                             Universitat Rovira i Virgili

 Тэтгэлэгт :

–  Сарын 1000-2500 евро тэтгэлэг

–  2 талын нислэгийн тийз

–  Эрүүл мэндийн даатгал

–  Визний хураамж тус тус багтана

 Суралцах чиглэлүүд:

Бүх чиглэлээр суралцах боломжтой. Нийгмийн ухаан, хууль, эдийн засаг, менежмент, инженерчлэлийн чиглэлийг дэмжинэ.

Ерөнхий тавигдах шаардлага:

  • Сүүлийн 5 жил 12-оос дээш сарын хугацаагаар Европын аль нэг оронд суралцаж мөн ажиллаагүй байх (багш, ажилтан солилцоонд хамаарахгүй);
  • Зорилтот бүлэг 1-ийн хувьд МУИС-ийн оюутан эсвэл багш ажилтан байх;
  • Зорилтот бүлэг 2-ын хувьд монголын аль нэг магадлан итгэмжлэгдсэн сургуулийг төгссөн байх
  • Өмнө нь Эрасмус Мундус хөтөлбөрт хамрагдаагүй байх (багш, ажилтан солилцоонд хамаарахгүй);
  • Хүлээн авах сургуульд суралцах хэлийг хангалттай түвшинд эзэмшсэн байх

Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Хэлтэсээс хөтөлбөрийн танилцуулах уулзалтыг зохион байгуулах бөгөөд уулзалтыг зохион байгуулах газар, өдрийг ойрын хугацаанд МУИС-ийн вэб сайтаар зарлан явуулах болно.  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар