МУИС энэ долоо хоног

Share Button

Монгол Улсын Их Сургууль энэ долоо хоногт болсон үйл явдлынхаа онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна.

МИУС-энэ-7-хонгт1

  • МУИС-ийн багш нарын сагсны баг тамирчид МИДСК-ыг манлайллааМонголын их дээд сургуулиудын консорциум(МИДСК)-ын гишүүн сургуулиудын биеийн тамирын болон бусад мэргэжлийн багш нарын дунд зохиогддог уламжлалт сагсан бөмбөгийн тэмцээн 10 жил завсарласны дараагаар дахин сэргэж, аваргуудаа тодрууллаа.  https://news.num.edu.mn/?p=22712
  • ШУА, МУИС-тай хамтран ажиллана-Профессор, эрдэмтэн судлаачдын оюуны боломж, бүрэлдэн бэхжсэн материаллаг баазад түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэх, судалгаа-сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх зорилгоор ШУА их дээд сургуулиудтай хамтран ажиллах хөтөлбөрийн эхлэл болгон МУИС-тай гэрээ байгууллаа.   https://news.num.edu.mn/?p=22808
  • Байгаль-Эх лицей ахлах сургууль байгаль шинжлэлийн хичээлүүдээ лаборатори-туршилтын аргаар явуулж эхэллээ– https://news.num.edu.mn/?p=22827

  • МУИС бүрэн тоноглогдсон “Ойн генетик, экофизиологийн лаборатори”-той боллоо-ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин судлал, Химийн Инженерчлэлийн тэнхмийн багш доктор, профессор Н.Батхүүгийн санаачилгаар Ой судлаач бэлтгэдэг үндэсний хэмжээний цорын ганц хөтөлбөр болох Ойн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан лаборатори өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.  https://news.num.edu.mn/?p=22825 

  • МУИС Монос групптэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа– МУИС судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор Монос групптэй өдгөөгөөс 5 жилийн өмнө хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Өнөөдөр энэ ажлын үргэлжлэл болгож ХШУИС-ийн Биоорганикийн фармакогнозын лабораториос улсын бүртгэлийн дугаар-3965 бүхий Ургамлын цай, түүнийг хийх арга патентыг мэдүүлснээр Монос групптэй хамтран ажиллах үйл явц идэвхжлээ.  https://news.num.edu.mn/?p=22854

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар