Маршал Х.Чойбалсангийн хүрэл хөшөөний нээлт боллоо

Share Button

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Хорлоогийн Чойбалсангийн хүрэл хөшөөний нээлтийн үйл ажиллага 10-р сарын 20-ны өдөр боллоо.Энэхүү хөшөөг анх 1945 онд МУИС-ийн өмнө сүндэрлүүлсэн бөгөөд ийнхүү гурав дахь удаагаа МАН-ын санаачилгаар шинэчилжээ. Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд С.Батболд, тус намын төлөөлөгчид, Дорнод аймгийн нутгийн зөвлөл болон Маршалын зээ охин Халиун нар оролцон, үг хэлж хүндэтгэл үзүүллээ.

1945 оны 10-р сарын 20-нд Х.Чойбалсангийн удирдлагаар МАН-аас зохион байгуулсан бүх нийтийн санал асуулгаар улс орныхоо тусгаар тогтнолоо дахин баталгаажуулсан учир хөшөөнийх нь нээлтийг түүхэн тэмдэглэлт  энэ өдөр тохиолдуулсан  аж.

Маршал Чойбалсангийн Монгол ардын журамт цэргийг байгуулсан, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд монгол цэргээ удирдан ялалт байгуулсан зэрэг улс орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө амь насаа үл хайрлан тэмцсэн гавъяат үйлсийг юугаар ч үнэлж баршгүй билээ. Тэрээр МАН-ыг үүсгэн байгуулагч, МУ-ын Гадаад яамны дипломат зүтгэлтэн байв.

Мэдээлсэн: Б.Элбэгжаргал 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар