Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарч 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөх ажээ. Албан ёсны захирамж гарсны дараа МУИС-ийн хичээл эхлэх цагт өөрчлөлт орох бөгөөд цаг тухай бүрт нь Багш, оюутан та бүхэнд мэдээлэх болно.
СНА