2006 онд хийгдсэн МУИС болон Чежүгийн Үндэсний Их Сургуулийн хооронд оюутан солилцооны хамтран ажиллах гэрээг боловсронгуй болгох зорилгоор тус сургуулийн төлөөлөгчид өнөөдөр МУИС-д зочиллоо.
Тэд энэ үеэр хамтын ажиллагааны цар хүрээ, хэрэгжилтийн талаар санал солилцохоос гадна ЧҮИС-д хэрэгжиж байгаа “Ухаалаг сүлжээ & сэргээгдэх эрчим хүч”(Smart Grid & Clean Energy) төслийн хүрээнд МУИС-ийн ХШУИС-ийн амжилттай сурч буй солонгос хэлтэй 6 оюутанг солилцооны шугамаар тус хөтөлбөртөө хамруулах албан ёсны хэлэлцээр хийлээ. Шалгарсан оюутнууд БНСУ-д 1-ээс 2 улирал сурах бөгөөд жил бүр энэ хөтөлбөр хэрэгжих ажээ.
Уулзалт өндөрлөсний дараагаар Проф. Lee Gaemyong оюутнуудтай уулзаж өөрийн удирдсан “Ухаалаг сүлжээ & сэргээгдэх эрчим хүч” төслийн талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулсан юм.