Олон улсын магистрын хөтөлбөрийн хаврын элсэлт эхэллээ

Share Button

SES-1

МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн Манчестер хотод байрладаг NCC Education боловсролын байгууллагатай хамтран олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү хөтөлбөрөөр зэрэг горилогчид Их Британийн сургалтын ихэнх хэсгийг МУИС-ийн Бизнесийн Сургуульд судалж, үргэлжлүүлэн Их Британид суралцан магистрын зэрэг хүртэх боломж олгодог. Энэхүү хөтөлбөрийн Level 7 Diploma in Business буюу Долдугаар түвшний бизнесийн удирдлагын дипломын хөтөлбөр хаврын элсэлтээ авч байна.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: Тус хөтөлбөр нь Их Британийн магистрын хөтөлбөрийн 180 кредит цаг сургалтын ихэнх хувь буюу 120 кредит цагийг Монголдоо МУИС-ийн Бизнесийн сургуульд дүүргэж, үргэлжлүүлэн үлдсэн хичээлүүдийг богино хугацаанд Их Британид очиж судлан Английн магистрын зэрэг авах боломж олгодог.

СУРАЛЦАХ ХУГАЦАА: Монголдоо 1 жил оройн цагаар + Англи улсад 14 хоног/6 сар

СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД:

  • Стратегийн менежмент
  • Стратегийн түвшний үйл ажиллагааны менежмент
  • Мэдээлэл ба мэдлэгийн менежмент
  • Олон улсын маркетингийн стратеги
  • Санхүүгийн нөөц сурвалжийн удирдлага, хяналт, хариуцлага
  • Байгууллага дахь хүмүүсийг удирдах нь
  • Судалгааны арга зүй
  • Бакалаврын дараах сургалтанд суралцах ур чадвар

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ СУРГУУЛИУД

Энэхүү хөтөлбөрийг төгсөгч нь Их Британийн дараах сургуулиудад шилжин магистрын хөтөлбөрт суралцан (IELTS 6.5-аас дээш оноо шаардагдана) MBA зэрэг хүртэх боломжтой.

ЭЛСЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД

  • Их, дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх (Бизнесийн удирдлага байх албагүй)
  • IELTS-ын 6.5-аас доошгүй оноотой байх, эсвэл ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний Higher English Placement Test-ийн шаардагдах оноо авсан байх
  • Үргэлжлүүлэн суралцах төлбөрийн чадвартай байх (Ажил эрхэлдэг байх)

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2015 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2-11-НИЙ ӨДРҮҮДЭД МУИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН 4-Р БАЙРНЫ 216 ТООТ ӨРӨӨНД ЯВАГДАНА.

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ: Утас: 77307730-4118, 88014061,

Цахим хаяг: www.nccedu.com

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар