Сургалтын Нэгдсэн Албаны шийдвэрээр Хичээлд бүртгүүлэлт(баталгаажуулалт)-ийг Сургалтын албаны ЗААВАРЛАГЧ нар дээр 2015 оны хоёрдугаар сарын 15-ныг дуустал нээлээ. Та бүхэн Зааварлагч нар дээрээ очин баталгаажуулалт хийх боломжтой.
***Энэ хугацаанд оюутан хичээл нэмж баталгаажуулах бол журмын дагуу хоцорсон бүртгэлийн хураамж буюу 1 кредитийн 1/3-ийг нэмж төлнө. Төлбөрийг онлайнаар хийх боломжгүй бөгөөд зөвхөн тухайн сургуулийн данс руу хийнэ.
***Энэ хугацаанд баталгаажуулсан хичээлээ цуцлуулбал журмын дагуу 30%-ийг суутган 70%-ийг буцаан олгоно.
МУИС МТА, СНА