НШУС-ийн шилдэг оюутнууд өргөмжлөлөө ерөнхий сайдаас гардав

Share Button

 

 

 Х.Чойбалсангийн хүрэл хөшөөний нээлтэнд зориулж НШУС-иас зарласан эссэ бичлэгийн уралдааны эхний гурван байрын  эзэд тодорлоо. Тэд түүхийн 4-р ангийн С.Сэрдамба, Б.Сэрчин, 3-р ангийн Б.Отгон-Эрдэнэ нарын оюутнууд бөгөөд хөшөөний нээлтийн өдөр МУ-ын ерөнхий сайд С.Батболдоос өргөмжлөлөө гардан авлаа. Энэ үеэр “Тусгаар тогтнолын сахин хамгаалагч” эссэгээрээ тэргүүн байр эзэлсэн С.Сэрдамбатай цөөн хором ярилцснаа хүргэе.

– Сэтгэгдэл өндөр байна уу?

– Монголын ард түмэн 1945 онд бүх нийтээрээ тусгаар тогтнолоо баталгаажуулан тунхагласан энэ өдөр ерөнхий сайдаас шагналаа гардан авсандаа их баярлаж байна.

-Эссэнийхээ гол агуулгыг танилцуулахгүй юу?

– Агуулга   нэрнээс нь харагдаж байгаа болов уу. Яагаад  ингэж нэрлэсэн гэвэл Чойбалсан гуайн эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэр үеийн хүнд хэцүү байдал, хавчлага дарамтыг хэрхэн амсаж, даван туулж байсныг харуулахыг зорьсон. Мөн энэ хүний дотоод ертөнцийг нээн үзүүлэхийг оролдсон.

– Чойбалсангийн талаар  судалгаа их хийсэн үү, эссэ бичихээсээ өмнө?

– Тиймээ. Би өөрөө түүх, нийгмийн чиглэлээр сурдаг учраас тодорхой мэдлэг байсан. Түүнчлэн Чойбалсангийн тухай бичсэн олон ном зохиолыг уншиж судлан, нэлээн олон хоног зарцуулсан шүү.

Судалгаа ны явцад Чойбалсан гэдэг хүн Монголын түүхэнд  ямар гол гавъяа байгуулсан гэж бодож байна. Өөрийнхөө үзэл бодлын үүднээс хариулбал…?

–  Ном зохиолуудад энэ хүний тухай янз бүрээр дүгнэн бичсэн байдаг. Гэхдээ миний хувьд Чойбалсан  маш эх оронч үзэлтэй хүн байж. Учир нь тэрээр тухайн үеийн ЗХУ-ын удирдагч Сталинтай гурван ч удаа уулзахдаа нэг л зүйлийг хичээнгүйсэн хүссэн нь Монгол орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх зорилго  байсан.  Энэ зүтгэл нь тухайн үед биелэлээ олсны дүнд тусгаар тогтносон Монгол улс болсон байдаг.

Чиний бодлоор Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулан хамгаалахад залуу үе ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-Бид сурч байгаа мэргэжил боловсролоо өндөр хэмжээнд эзэмшээд, дэлхий дахинаа нэрээ мандуулснаар өөрсдийгөө тунхаглана гэж боддог.

Амжилт хүсье!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар