“XXI ЗУУНЫ МОНГОЛЫН НИЙГЭМ: ХӨГЖИЛ, ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

Share Button

Simple-Truths-that-Tie-Modern-Society-to-the-Online-World

МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн Ухааны салбар сургууль, Социологи,нийгмийн ажлын тэнхмээс  “XXI ЗУУНЫ МОНГОЛЫН НИЙГЭМ: ХӨГЖИЛ, ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА”   эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах гэж байна.

ЭШБХ-ын зорилго нь шинэ мянганы гараан дахь Монголын нийгмийн бүтэц давхраажилт, хүн амын амьжиргаа, аж ахуй эрхлэлт, эдийн засгийн байдал, иргэдийн улс төрийн үзэл бодол, сэтгэлгээ, шашин шүтлэгийн байдал, нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн амьдралын чанар, хэв маягт гарч буй өөрчлөлтийг олон талаас нь судлан шинжилсэн эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнтэй танилцах, санал бодлоо солилцоход оршино.

Эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн ШУС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим, Антропологи-Археологийн тэнхим, Улс төр судлалын тэнхим, Философи, шашин судлалын тэнхим, Боловсрол, сэтгэл судлалын тэнхмийн эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэх болно. 

Тус эрдэм шинжилгээний хуралд Монголын нийгмийн давхраажлын өнөөгийн төлөв байдал, Монголчуудын улс төрийн үзэл бодол, сэтгэлгээний хүрээнд гарсан өөрчлөлт, Монгол малчдын ирээдүй, Монгол дахь нийтийн сайн сайхны төрийн талаарх олон нийтийн санал бодол, Монголчуудын шашин шүтлэгийн байдал, Монголчуудын амьдралын чанарт нөлөөлж буй хүчин зүйлс, өөрчлөлт, Монголчуудын нийгэм, сэтгэл зүйн асуудал, овог, ястан, угсаатан, үндэстний ижилслийн тухай, хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшлийн асуудлаар олон сонирхолтой илтгэл хэлэлцэгдэх юм.

Монголын нийгмийг сонирхон судлагч эрдэмтэн багш нар, судлаачид,  докторант, магистрант, оюутан та  бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хурал болох газар: МУИС-ийн 1-р байр, Дугуй танхим

Хурал болох огноо: 2015.02.11-ны өдрийн Лхагва гарагт

Эхлэх цаг: 9:00

Зохион байгуулагч

МУИС-ийн Нийгмийн Ухааны салбар сургууль

Социологи, Нийгмийн ажлын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар