Үйлчилгээний салбарынхан шагнагдлаа

Share Button

Сар шинийн баярыг тохиолдуулан оюутан суралцагчдын эрүүл цэвэр орчинд сурч боловсрох, харилцааны соёлтой, ажилдаа гарамгай 10 ахмад ажилтан хөдөлмөрөө үнэлүүллээ.

IMG_6682

 Монгол Улсын Засгийн Газрын “Үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр МУИС-ийн Хэвлэх үйлдвэрийн дэвтэрлэгч Дүгэрийн Наранцэцэг, Чүлтэмсүрэнгийн Сайнжаргалийг, “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Оюутны байрны жижүүр, үйлчлэгчид болох Түмэнжаргалын Пүрэвсүрэн, Пүрвээгийн Нарангэрэл, Дамбажавын Байгальмаа, Хоролсүрэнгийн Тунгалаг, Түмэнжаргалын Сэлэнгэ нарыг, “Нийтийн аж ахуйн жуух бичиг”-ээр Очирхүүгийн Гантуяа, Холзонгийн Дагиймаа, Гонгорын Оюунсүрэн нар тус тус шагнагджээ.

 Арга хэмжээнд МУИС-ийн захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга Доктор В.Батцэнгэл, Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Болормаа МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Цэндболд, Магистрант докторантурын оюутны холбооны тэргүүн М.Отгонбаатар нар оролцож шилдгүүддээ шагналыг нь гардуулжээ.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар