Тайваны Academia Sinica-д дадлагажих хөтөлбөрт урьж байна

Share Button

tigp_logoТайваны Олон Улсын Төгсөлтийн дараах хөтөлбөрийн хүрээнд (Taiwan International Graduate Program) Academia Sinica-аас зохион байгуулж буй докторын өмнөх эрчимжүүлсэн судалгааны сургалтын хөтөлбөртөө урьж байна.  

Дараах 12 чиглэлээр дадлага хийх боломжтой.

  1. Chemical Biology and Molecular Biophysics
  2. Molecular Science and Technology
  3. Molecular and Biological Agricultural Sciences
  4. Bioinformatics
  5. Molecular and Cell Biology
  6. Nano Science and Technology
  7. Molecular Medicine
  8. Earth System Science
  9. Biodiversity
  10. Interdisciplinary Neuroscience
  11. Sustainable Chemical Science and Technology
  12. Social Networks and Human-Centered Computing

Хөтөлбөрийн давуу тал

  • Academia Sinica болон түнш сургуулиудын судалгааны орчинтой танилцах боломжтой. 
  • 2 сарын цалинтай дадлага (1000 ам.доллар), 2 талын нислэгийн тал үнийг даана. 
  • Хямдралтай үнээр кампуст байраар хангана.
  • Хятад хэл сурч, Тайван улстай танилцана.

Хугацаа

  • Стандарт хөтөлбөр: 2015 оны 7-р сарын 1-ний өдрөөс 2015 оны 8-р сарын 31-ны өдөр
  • Эрт эхлэх хугацаа:

          – 2015 оны 5-р сарын 1-ний өдрөөс 2015 оны 6-р сарын 30-ны өдөр

         -2015 оны 6-р сарын 1-ний өдрөөс 2015 оны 7-р сарын 31-ний өдөр

Хамрагдах түвшин

  1. Бакалаврын төгсөх курсын оюутан байх
  2. Магистрын оюутан байх
  3. Бакалавр болон магистрын зэрэгтэй төгсөгч /Докторын оюутан хамрагдах боломжгүй/

Өргөдөл

  • Онлайн өргөдөл хүлээн авах хугацаа: 2015 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2015 оны 2-р сарын 28-ний өдөр
  • Бүх өргөдлийн анкетыг дараах онлайн системээр илгээнэ. http://db1x.sinica.edu.tw/tigpSummer/
  • Сонгогдсон эсэх хариуг 2015 оны 3-р сарын сүүлийн долоо хоногт эсвэл 2015 оны 4-р сарын эхний долоо хоногт мэдэгдэнэ.

Холбоо барих

Ms. Nicole Chen

E-mail: tigpsip@gate.sinica.edu.tw

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.

http://db1x.sinica.edu.tw/tigpSummer/

Дадлагад хамрагдах хүсэлтэй оюутнууд тухайн хөтөлбөрт шууд хандаж материалаа бүрдүүлэн, өргөдөл гаргахыг анхаарна уу.  

ГХХАХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар