2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн онлайн бүртгэл эхэллээ

Share Button

“Монгол Улсын Их Сургуульд 2015 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам” 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар шинэчлэгдсэн батлагдсан билээ. Журмыг эндээс үзнэ үү. 

Элсэлтийг орон даяар цахим хэлбэрээр явуулах бөгөөд бүртгэлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл http://burtgel.num.edu.mn болон www.num.edu.mn цахим хуудсанд байршина.

МУИС 2015-2016 хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэлийг 2015 оны 4-р сарын 27-ноос эхлэн http://burtgel.num.edu.mn хаягаар явуулна. Та Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлнэ үү.

Тайлбар: Бүртгүүлэгч таны өгсөн элсэлтийн ерөнхий шалгалтаас “Суурь” шалгалтад нэг хичээл, “Дагалдах” шалгалтад нэг хичээлийг тооцно. Мөн “Суурь” шалгалтад тооцуулсан хичээлийг “Дагалдах” шалгалтад тооцуулах боломжгүйг анхаарна уу. Хөтөлбөрүүдтэй эндээс танилцаарай. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар