2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт, МУИС-ийн хичээлийн I байрны Дугуй танхимд Японы “Asian Pacific University” (APU)-ийн Менежментийн сургуулийн захирал, Гадаад оюутны элсэлт хариуцсан мэргэжилтний хамтаар МУИС-д хүрэлцэн ирж Бизнесийн магистрын хөтөлбөрийг танилцуулахын зэрэгцээ багш оюутнуудад зориулан энэ чиглэлээр сонирхолтой лекц, ярилцлага хийхээр төлөвлөөд байна. Цаашид бизнесийн магистрын чиглэлээр Японд суралцах, бизнесийн салбарыг сонирхдог оюутан, багш хэн бүхнийг урьж байна.
Сургуулийн тухай:
100 гаруй жилийн түүхтэй Японы Ritsumeikan академи нь 2000 оны 4 сард Ойта мужийн Беппу хотод APU-г үүсгэн байгуулжээ. Тус сургууль нь Японы олон улсын их сургууль гэдгээрээ алдартай бөгөөд нийт оюутны тал хувь гадны оюутнуудаас бүрддэг. Цаашлаад Англи болон Япон хэлний хос боловсролын систем нь хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс чадварлаг оюутнуудыг хэлний бэрхшээлгүйгээр Японд боловсрол эзэмших боломжийг олгодог байна.
2013 оны үзүүлэлтээр нийт 5272 оюутан суралцаж байгаагаас 2300 нь гадаад оюутан, дэлхийн 27 улсаас ирсэн 162 багш ажилчидтай байв. Тус сургуулийн бүтцэд:
Коллеж (Colleges):
– Ази Номхон Далай судлалын коллеж
– Олон Улсын Менежментийн коллеж
Төгсөлтийн дараах сургуульд (Graduate schools):
– Ази Номхон Далай судлалын сургууль
– Олон Улсын Менежментын сургууль багтдаг.
Асууж тодруулах зүйл байвал ГХХАХ-тэй холбоо барина уу.
Утас: 317050 /Ц.Уянга/