МУИС, ГХСС-ийн “Түрэг судлал” – ын тэнхим, тэнхимийн дэргэдэх Нүүдэлчдийн утга соёлын “Таван ухаан” клуб хамтран “Руни бичгийг уншиж тайлсны 118 жилийн ой”-г тохиолдуулан “Түрэг судлал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг нийт их, дээд сургууль, коллежийн оюутан залуусын дунд уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна.
Оюутны эрдэм шинжилгээний хурал 2011 оны 12 дугаар сарын 15-ны Пүрэв гарагт 13.00 цагт болно.
- Илтгэлийг 2011 оны 11-р сарын 28-ний 18:00 цаг хүртэл МУИС-ийн ГХСС-ийн Түрэг судлалын тэнхим /Хичээлийн II байр, 446 тоот/-д хүлээн авна.
- Илтгэлүүдийг эмхэтгэж тусгай ном (товхимол) болгон хэвлүүлж хурлын өдөр тараах тул хугацаа хоцорсон илтгэлийг хүлээж авах боломжгүй
- Зарлалыг www.num.edu.mn, www.sflc.num.edu.mn зэрэг сайтуудаас үзнэ үү
Тавигдах шаардлага:
- Илтгэлийг урьд өмнө хэлэлцүүлээгүй байх
- Илтгэлийг хэвлэмэл болон цахим байдлаар ирүүлэх (tawanuhaan@yahoo.comЭнэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. )
- Илтгэлийг MSW программ дээр Times New Roman фондоор бичих
- Хуудсын хэмжээ-A4, үсгийн өндөр 10pt, мөр хоорондын зай /Single/ байхаас гадна бичвэрийн хоёр талыг тэгшилэх/Justify/
- Илтгэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, удирдагчийн зэрэг, цолыг тодорхой бичиж ирүүлэх
Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй болно.
Шагнал: Оролцсон оюутан тус бүрт “Дурсамж” хадгалуулна.
- I байр. Өргөмжлөл, 100 000 төгрөг, судалгаа шинжилгээний номын дээж
- II байр. Гэрчилгээ, 70 000 төгрөг, судалгаа шинжилгээний номын дээж
- III байр. Гэрчилгээ, 50 000 төгрөг, судалгаа шинжилгээний номын дээж
- Тусгай байр. Гэрчилгээ, 30 000 төгрөг, судалгаа шинжилгээний номын дээж
Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн хичээлийн II байрын 4461 тоотоос лавлана уу.
Харилцах утас: 96340904, 77307730 (2712-код)
Түрэг судлалын тэнхим
2011.10.24