Өнөөдөр МУИС-ийн Удирдах зөвлөл, Захиргааны зөвлөлийн гишүүдийн хамтарсан хурал боллоо.
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав; МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд нар МУИС-ийн Удирдах зөвлөлд нэгдэж байгааг мэдэгдэж, эдгээр шинэхэн гишүүдэд баяр хүргэн, ажлын амжилт хүссэнээр хурал эхэллээ.
Өнөөдрийн хурлын үндсэн хэсэгт МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ “ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИАС ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ИХ СУРГУУЛЬ” болох зорилт тавин ажиллаж байгаа талаар илтгэл тавьж, санал бодлоо солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Мөн Е-Номын сангийн барилгын хөрөнгө оруулалтыг шийдэх 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсан нь энэ үеэр гарсан онцлох шийдвэр байлаа. Дараагийн хурлыг 2015 оны 3 дугаар сарын 15-ны дотор хийхээр товложээ.