Сумитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

Sumitomo logoТэтгэлэгийн зорилго: Сумитомо Корпораци нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжих зорилготой бөгөөд авъяаслаг, идэвхитэй, сурлага сайтай тэргүүний оюутнуудыг дэмжих зорилготой.
Тэтгэлэгт шалгаруулах оюутны тоо: 3
Тэтгэлэгийн шаардлага:
1. МУИС-ийн 1 дүгээр түвшний суралцагч байх
2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
3. Өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх,
4. Нийгмийн идэвхитэй байх
Тэтгэлэгийн өргөдөлийг 3 дугаар сарын 5-ны 18 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 219 тоот өрөөнд хүлээн авна.
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Өргөдөл /загварын дагуу/-2 хувь англи хэл дээр  [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2015/02/SUMITOMO-SCHOLARSHIP-APPLICATION-FORM1.doc”]

2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт
3. Амжилтыг гэрчлэх үнэмлэх, гэрчилгээний хуулбар /оюутан байх үеийн байвал сайн/
4. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 200 доошгүй үгтэй эссе
5. Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ
Эцсийн шалгаруулалтыг Сумитомо корпораци өөрийн УБ дахь оффис дээр ярилцлаганд дуудаж уулзсаны дараа тодруулах болно.
Тэтгэлэг үргэлжлүүлэн авах оюутнуудын анхааралд:
Тэтгэлэг үргэлжлүүлэх оюутнууд дараах материалуудыг бүрдүүлж 2015 оны 3 дугаар сарын 04-ны 18 цагаас өмнө Хичээлийн 1-р байрны 219 тоотод авчирч өгнө.
1. Албан ёсны дүнгийн жагсаалт -2 хувь
2. Идэвхийн онооны хуудастайгаа ирнэ үү.
Асууж тодруулах зүйл байвал 77307730-1143 утсаар хандах буюу Enkhjargal@num.edu.mn хаягаар хандана уу.
СНА, ОҮ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар