“Соёл судлаачдын үндэсний IX семинар”-ын Удирдамж

Share Button

Соёл судлаачдын Үндэсний IX семинар 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр МУИС-д болохтой холбогдуулж уг семинарт оролцох хүсэлтэй профессор багш нар, эрдэмтэд, судлаачдын бүтээлийг 2015 оны 4 дүгээр сарын 1-нийг хүртэл авч m.csa@yandex.ru хаягаар авч байна.

“Соёл судлаачдын үндэсний IX семинар”-ын эмхэтгэлийг хэвлүүлэх тухай
ТОВЧ УДИРДАМЖ

Зорилго: “Соёл”  хэмээх үзэгдлийн тухай онол, түүхийн тулгамдсан асуудлуудыг тодруулах, тэдгээрийн шийдлийг хайх, “Соёл судлал”-ын хичээлийг заах шилдэг арга зүйг илрүүлэн нийтийн хүртээл болгох, соёлын чиглэлээрх сургалт, судалгаа, сурталчилгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэхэд оршино.

Хамрах хүрээ, чиглэл:

  1. Соёлын философи, соёлын онол, түүхийн асуудал
  2. Боловсрол судлал, заах аргын асуудал
  3. Хүн судлал, угсаатан судлал 
  4. Урлаг судлал 

Илтгэлд тавигдах шаардлага: 

Нэг.Илтгэл нь сурвалж бичиг, эрдэм судалгааны бүтээл туурвилд тулгуурлаж, шинэ санаа, асуудал, таамаглал дэвшүүлсэн байхын зэрэгцээ, шүүмж, үнэлэлт дүгнэлт өгсөн байвал зохино.

Хоёр.Семинарт материал ирүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу:

а.Ирүүлэх материал нь илтгэлийн нэр, зохиогчийн овог, нэр, хаяг, цахим шуудангийн хаяг, хураангуй, түлхүүр үг, оршил, илтгэлийн үндсэн бичлэг, дүгнэлт, эш татсан бүтээлийн жагсаалт, хавсралт (зураг , график, фото зураг) гэсэн бүтэц бүхий байх;
б.Материалыг Times New Roman фонтын 12 өндөртэй үсгээр бичиж (мөр хоорондын зай-1.0), А4 хэмжээтэй 3-5 хуудсанд багтаасан байх;

в.Уг семинарт оролцох хүсэлтэй профессор багш нар, эрдэмтэд, судлаачдын бүтээлийг 2015 оны 03 дугаар сарын 18-ны дотор хүлээн авч урьдчилан хэвлүүлэх тул тэдгээр бүтээлээ  m.csa@yandex.ru хаягаар ирүүлнэ үү;

г.Харилцах утас: 99184789, 88820660

МУИС, ШУС, ХУС. Философи, шашин судлалын тэнхим

Монголын соёл судлалын холбоо

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар