МУИС-ийн оюутнууд орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг “Дээлтэй Монгол” өдөрлөгөөр монгол өв соёл, уламжлал, ёс заншлаа хадгалан, хамгаалж, дархлахад залуу үеийн оролцоо, хандлага маш чухал болохыг онцолж, Үндэсний их сургуулийн оюутны үүрэг хэмээн хүндэтгэн дээдэлж, олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн энэ өдөр хоёрдугаар сарын 27-нд тохиож, Урлагийн А танхимдаа Монгол айлын төрхийг бүтээж, идээ ундаа бэлтгэн, дуу хуураар цэнгэж, ардын үгсийг хэлэлцэн өнгөрүүллээ.
Энэ үеэр МУИС-д суралцдаг гадаад оюутнууд хүрэлцэн ирж, Монгол соёлын нэгээхэн хэсгийг нүдээр үзэж, сонирхсон асуултдаа хариулт аваад гарчээ. Өдөрлөгийн гардан зохион байгуулдаг Оюутны холбоо өдөрлөгт оролцогч оюутны тоог жилээс жилд нэмэгдүүлэх зорилт тавин ажиллах ажээ.