“Хэмнэлт, ёс зүй”-н аян АХА тэмцээнээр өндөрлөлөө

Share Button

Дотуур байрны оюутнуудын дунд Монголын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Хэмнэлт, ёс зүй”-н аян АХА тэмцээнээр өндөрлөж байна. Үүгээр оюутнуудын мэдлэг, оюуныг сорихоос гадна дотуур байрууд хоорондын үйл ажиллагааг ойртуулж, найрсаг харилцааг тогтоох завшааныг бүрдүүлжээ.

10708764_441847369304807_814773214562981224_o

Аян бүхэлдээ сэдвийнхээ хүрээнд оюутнуудад мэдээлэл өгч, мэдлэг бүтээлгэн, хэрэгжүүлэх гэсэн арга барилаар явагдсан бөгөөд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн Археологи, антропологийн 4 дүгээр түвшний оюутан М.Бат-Оргил, Хууль зүйн сургуулийн 3 дугаар түвшний оюутан Н.Чойжилсүрэн нар эхний байруудыг эзэлж, аяны онцлох оюутнууд боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар