МУИС-ийн Удирдах зөвлөл 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж МУИС-ийн Номын сангийн санхүүжилтийг хэрхэх, Улаанбаатар их сургуулийг МУИС-ийн бүтцээс гаргах, эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэх гэсэн 2 асуудлын хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа.
Сургуулийн Е-номын сан болон хичээлийн IV байрны өргөтгөлийн барилгын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, төсөвт тусгах, мөн зээл, бартер, концессийг гэрээ болон үндсэн хөрөнгө шилжүүлэх зэрэг хэлбэрээр хөрөнгө оруулалтыг нь бүрдүүлэх санал, хувилбар боловсруулж 2015 оны 4 дүгээр сарын 15-ны дотор Удирдах зөвлөлд танилцуулахаар тогтлоо.
Дээд боловсролын тухай хуулийн 6-р зүйлийн 6.3“Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ”-ыг үндэслэн, Засгийн газрын 2010 оны “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай” 15 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар их сургуулийг Монгол Улсын Их Сургуульд нэгтгэсэн шийдвэр хүчингүй болоогүй тул Удирдах зөвлөлөөс ямар нэг шийдвэр гаргах боломжгүй гэж үзсэн байна.