Оюутнууд 230-уулаа өвлийн нэгэн өдрийг хөдөлгөөнтэй, хөгжөөнтэй өнгөрүүллээ

Share Button

МУИС-ийн Оюутны холбооны санаачлагаар жил бүр “Цасны баяр”-аа урь орохоос өмнө тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн баяраа 3 дугаар сарын 11-ны өдөр тохиож, Скай резорт цаны баазад 230 уулаа нэг өдрийг хөөр баяраар дүүрэн өнгөрүүллээ. 1616703_712317012223188_1154236610_n

Энэ үеэр оюутнуудын сэтгэгдлийг хуваалцахад,

БУС-ийн оюутан Билэгсайхан: “Ийм хямд үнээр ханатлаа гулгалаа. Зохион байгуулсан оюутны холбоонынхондоо баярлалаа”.

 ШУС-ийн оюутанБолортуяа: “Дулаахан ийм сайхан өдөр гулгаад дээрээс нь хөгжөөнт тэмцээн зохиогоод эрч хүч авч байна” гэлээ.

19:30-21:00 цагийн хооронд “Довын толгой булаалдах” тэмцээндБС-ийн оюутан Хаш-эрдэнэ түрүүлж, талархал, дурсгалын зүйлээр шагнагдсан юм.  Хямд үнээр, эрүүл агаарт хөдөлгөөн хийхийн зэрэгцээ хичээл, сургалтаасаа түр холдож, тархи оюунаа амраасан үр дүнтэй өдөр боллоо хэмээн ярилцаж байлаа. 11076002_712317032223186_691856065_n

Цасны баярын зохион байгуулалтад дийлэнх оюутууд сайн гэсэн үнэлгээг өгсөн төдийгүй, төлөвлөгөөний дагуу эхэнд бүртгүүлсэн 200 оюутан энэхүү арга хэмжээнд хамрагдсан гэдгийг оюутнууддаа дуулгаж байна.

Ирэх жилийн цасны баяраараа эргэн уулзацгаая!

МУИСОХ, ОК-ГХХМА

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар